2014-05-22
шоколадтай модон чихэр :))
                                                                                                                                1327179219
орц

1-1/2 аяга ванилла эсвэл цагаан шоколадны үйрмэг
1/8 ц/х кокосын ханд
1-1/2 аяга сүүтэй шоколадны үйрмэг
1/8 ц/х жүржийн ханд
Модтой чихэрний хэв
20 модтой чихэрний иш

Бэлтгэх: ~30 min + хөлдөөх



Ваниллын үйрмэгээ печинд хийж хайлуулаад жигд зуурмаг болтол нь хутгана. Кокосын хандыг нэмээд сайтар холино. Пластик уутны буланд жижигхэн нүх гаргаж хайчилна. Уут руугаа ваниллын зуурмагаа хийнэ. Сүнсний хэлбэртэй хэвнүүд рүүгээ 3/4-т нь жигд тараан дүүргэнэ. (Чимэглэл хийх бага хэсгийг үлдээнэ.) Чихэрний ишийг хатгаад хатуу болтол нь ойролцоогоор 15 минут хөлдөөнө.
Сүүтэй шоколадны үйрмэгээ мөн хайлуулаад жигд зуурмаг болтол нь хутгана. Жүржийн хандыг нэмээд сайтар холино. Бас нэг уутны буланд нүх гаргаж бэлдээд шоколадны зуурмагаа хийнэ. Хулууны хэлбэртэй хэвнүүд рүүгээ 3/4-т нь жигд тараан дүүргэнэ. (Чимэглэл хийх бага хэсгийг авч үлдэнэ.) Чихэрний ишийг хатгаад хатуу болтол нь ойролцоогоор 15 минут хөлдөөнө.
Модтой чихрээ хэвнээс нь салгана. Үлдээсэн ваниллаараа хулуунуудад, шоколадаараа сүнснүүдэд нүүр зурж чимэглэнэ. Ингээд идэх хүртлээ хөргөгчинд байлгаарай.
Бичсэн: tsndee | цаг: 08:22 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax